Нүүр хуудас Өргөдөл гомдол Сүхбаатар аймаг Холбоо барих

ЗДТГазар

Зохион байгуулалтын бүтэц

 Засаг даргын орлогч:

Ажлын чиг үүрэг: Монгол Улсын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, бодлогын зорилтын хэрэгжилтийг зохион байгуулж Төр, засгийн бодлого, хууль тогтоомж, Засгийн газрын болон дээд шатны Хурал, Засаг даргын шийдвэрийг сурталчлах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах.  
 
 
 

Засаг даргын тамгын газрын дарга:

Ажлын чиг үүрэг: Монгол Улсын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, бодлогын зорилтын хэрэгжилтийг зохион байгуулж, үр дүнг нэгтгэж мэдээллэх Засгийн газар, аймаг сумын Засаг даргын болон ИТХ-ын шийдвэрийг хэрэгжүүлэх, сумын Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааг удирдан үохион байгуулах, үйл ажиллагааны хөтөлбөр төлөвлөгөө хэрэгжүүлнэ.

Утас: 

Ажлын чиг үүрэг: Багийн нутаг дэвсгэрт Монгол улсын хууль тогтоомж, Аймаг, сумын бодлого, шийдвэрийн хэрэгжилтийн зохион байгуулж, байгууллага аж ахуйн нэгж, иргэдэд төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай үзүүлнэ.

Хөдөө аж ахуйн тасаг:
Ажлын чиг үүрэг: Хөдөө аж ахуйн чиглэлээр гарсан төрийн бодлого, хууль тогтоомж, эрх бүхий байгууллагаас нийтээр дагаж мөрдүүлэхээр тогтоосон дүрэм, журам, стандарт, норм, нормативыг сурталчлах хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах хянах, мэргэжил арга зүйгээр хангаж, Сумын нийт мал сүргийг мэдээллийн санд бүртгэлжүүлж, гарал үүслийг тодорхойлох, шилжилт хөдөлгөөнийг хянах, орон нутгийн удирдлага, хувийн хэвшлийн мал эмнэлэг, малчид, хуулийн этгээдийг мэргэжил арга зүйн удирдлагаар хангах, зөвлөгөө өгөх, гүйцэтгэлийн явц үр дүнг шалгаж, тогвортой хөгжлийг хангах.

 

Иргэний бүртгэлийн мэргэжилтэн: 

Ажлын чиг үүрэг: Иргнэий гэр бүлийн байдал төрсний бүртгэл, овог нэр өөрчлөлт, хүүхэд үрчилсний, гэрлэлт, гэрлэлт цуцлалт, нас баралт, иргэний шилжилт хөдөлгөөнийг бүртгэж, иргэний үнэмлэх олгох, дахин олгох, хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн ажиллагааг зохион байгуулна.

 

Санхүү албаны мэргэжилтэн: 

Ажлын чиг үүрэг: Төсөв санхүүгийн талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтийг орон нутагт зохион байгуулж, сумын хэмжээнд төсвийн ил тод байдлыг ханган, төлөвлөлт, бүрдүүлэлт, гүйцэтгэл, төрийн сангийн болон төсвийн байгууллага, аж ахуйн нэгжийн санхүү, нягтлан бодох бүртгэлд хяналт тавьж,  мэргэжлийн удирдлагаар хангаж,  чиг үүргийн хүрээнд нэгжийн үйл ажиллагааг зохион байгуулж, гүйцэтгэлийн үр дүнг тайлагнана.

Нягтлан бодогч: 

Ажлын чиг үүрэг: Орон нутгийн төсөвийн, төлөвлөлт, бүрдүүлэлт төсвийг үр ашигтай хэмнэлттэй зарцуулах, төсвийг зохистой удирдаж өр авлага үүсгэхгүй зохион байгуулах. Татварын орлогын төлөвлөлт, хөрөнгө оруулалт, Төсөвт байгууллага, ААНэгжийн санхүүгийн үйл ажиллагаанд хяналт тавих, санхүүгийн сахилга батыг хуулийн хүрээнд хэрэгжүүлж ажиллана. 

 

Байгаль хангаалагч: 

Ажлын чиг үүрэг: Хариуцсан нутаг дэвсгэртээ байгалийн нөөцийг хамгаалах, зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх ажлыг мэргэжлийн үндсэн дээр зохион байгуулж Орон нутгийн удирдлага иргэдэд мэдээлэл зөвлөгөө өгч хууль бус үйл ажиллагаанаас урьдчилан сэргийлэх хууль хяналтын ажилтнууд болон дэмжлэг авах замаар байгаль хамгаалах хяналт тавих үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.
 
 

Нийгмийн даатгалын улсын байцаагч: 

Ажлын чиг үүрэг: Нийгтийн даатгалын байгуулага нь өсөн дэвших эрмэлзэлтэй мэргэшсэн, чадварлаг, ёс зүйтэй хүний нөөцөд түшиглэн үйл ажиллагаагаа цаг үргэлжид сайжруулан, түншлэл хэмтын ажилагааг дэмжин, харилцан үр ашигтай хамтран ажиллаж, сайн засаглалыг хэрэгжүүлэн хэрэгцээ шаардлагад нийцсэн чанартай үйлчилгээг ДААТГУУЛАГЧДАД хүргэнэ.

Газрын даамал: 

Ажлын чиг үүрэг: Газар зохион байгуулалт, геодизи, зураг зүйн талаарх хууль тогтоомжийг Сумын нутаг дэвсгэр дээр хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах энэ чиглэлээр Сумын Иргэдийн төлөөлөгчдын хурал, Засаг даргын бодлого чиглэлийг тодорхойлоход мэргэжлийн дэмжлэг үзүүлж тэдгээрийн шийдвэрийг хэрэгжүүлэх.
 
 
 

Татварын Улсын байцаагч: 

Ажлын чиг үүрэг: Татварын хууль тогтоомж болон тэдгээрийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарсан аргачлал дүрэм, журам, заавар, маягтын хэрэгжилтийг хангах, төсвийн татварын орлогын төлөвлөгөөний гүйцэтгэлийг хангаж ажиллахад чиглэгдэнэ.

 

Хүн ам зүй нийгмийн бодлогын мэргэжилтэн: 

Ажлын чиг үүрэг: Хүн ам зүй, нийгмийн  хамгааллын бодлого шийдвэрийг хэрэгжүүлэн ажиллах, хүн амын боловсрол, эрүүл мэнд, биеийн тамирын үйл ажиллагааг хариуцах, холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах, хүн ам, өрхийн мэдээллийн санг баяжуулах, тоон мэдээ, судалгааг гаргаж холбогдох байгууллагад тайлагнах.

 

 

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний мэргэжилтэн:

Ажлын чиг үүрэг: Нийгмийн халамжийн тухай хуулийн биелэлтийг хангуулан үйлчлэгдэд ёс зүйтэй мэргэжлийн үйлчилгээг үзүүлэх заавар тэдний тэтгэмж, тусламж, хөнгөлөлт авах, асрамж, халамжийн үйлчилгээнд хамрагдах таатай нөхцлийг бүрдүүлэх.

 

 

Хяналт-шинжилгээ, үнэлгээ, Эрх зүй дотоод хэргийн мэргэжилтэн: 

Ажлын чиг үүрэг: Хууль тогтоомж, бодлого шийдвэрийн хэрэгжилт, нутгийн захиргааны байгууллагын бодлого боловсруулах, тэдгээрийн хэрэгжилт, Төрийн байгуулага, Засаг даргын тамгын газрын мэргэжилтнүүдийн үйл ажиллагааны тайланд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх, Нутгийн захиргааны байгууллагуудын эрх зүйн шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг хянах, Хууль тогтоомжийн системчлэл, сурталчилгаа, эрх зүйн сургалтыг зохион байгуулж иргэдэд хууль тогтоомжийн лавлагаагаар үйлчлэх чиг үүргийг гүйцэтгэнэ.

Архив, бичиг хэргийн эрхлэгч: 

Ажлын чиг үүрэг: Зохион байгуулалт, захирамжлалын баримт бичгийн бүрдэлд стандарт, зааврын дагуу зөв хөтлөх байгаа эсэхэд хяналт тавих, Байгууллагад ирж буй баримт бичгийг хүлээн авч бүртгэн  удирдлагад танилцуулж  холбогдох албан тушаалтанд шийдвэрлүүлэхээр хүлээлгэж өгөх, шийдвэрлэлтийн хугацаа биелэлтэнд хяналт тавих мөн Архивын баримтын ангилан цэгцлэлт, тоо бүртгэлийн үйл ажиллагааг боловсронгуй болгох, төрийн архивын сан хөмрөгийн хадгалалт, хамгаалалтын найдвартай нөхцөлийг бүрдүүлэх, архив, албан хэрэг хөтлөлтийн ажлыг хийж гүйцэтгэнэ.

 

Тамгын газрын Хэвлэл мэдээллийн ажилтан: 

Ажлын чиг үүрэг: Байгууллагын үйл ажиллагааг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан үнэн зөв, бодитой мэдээ, мэдээллийг олон нийтэд цаг тухайд түргэн шуурхай хүргэх, Сумын цахим хуудсыг хөтлөх, мэдээ, мэдээллийг шинэчлэх,  баяжуулах, хэвийн ажиллагааг хангах, Засаг даргын Тамгын газраас цаг үеийн байдлаар гаргасан шийдвэрийн хэрэгжилтийг нэгтгэн тайлагнах.

 

Тамгын газрын нярав:

Ажлын чиг үүрэг: Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль болон бусад хууль тогтоомж, дүрэм журмын дагуу байгууллагын албан хаагчдыг эд хөрөнгө болон холбогдох материалаар тасралтгүй хангах үйл ажиллагааг явуулах, Үндсэн болон эргэлтийн хөрөнгийн өмчийн хадгалалт, хамгаалалт, эмх цэгц, бүрэн бүтэн байдлыг хариуцан, Санхүүгийн анхан шатны бүртгэлийн үнэлгээ өгнө.