Нүүр хуудас Өргөдөл гомдол Сүхбаатар аймаг Холбоо барих

Сарын мэдээ

2023 он

                                                 Төрийн удирдлагын чиглэлээр

2021 ны 2 дугаар ээлжийн цэрэг татлага 10 дугаар сарын 15-17 ны өдрүүдэд зохион байгуулагдаж, цэргийн алба хаагаагүй залуучуудыг цэрэг татлагын товчоогоор бүрэн хамруулж зохион байгуулсан 18-19 насны 12 цэрэг тэнцэж цэргийн албанд явсан .

 

Байгаль орчин, Хөдөө аж ахуйн чиглэлээр

    5-р багийн нутагт зөвшөөрөлгүй худаг гаргасан иргэнд Усны тухай хууль зөрчсөн асуудлаар  зөрчлийн хэрэг нээн шалгаж байна.

    Бүх нийтийн мод тарих аяны хүрээнд Дорнод хуурай хээрийн төслийн хүрээнд 3 төрлийн 300 ш модыг нийтийн эзэмшилийн талбай болон 10 айл өрхөд тарьж нийт 1.360000 төгрөгний санхүүжилт гаргасан.

    Золбин нохой устгалыг аймгийн хот тохижилтын газартай хамтран хийж 87 нохойг устгаж, халдваргүйжилтыг хийсэн.  Орон нутгийн өнгө үзэмжийг сайжруулах, байгаль орчны хамгаалах иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах орчныг бүрдүүлэх зорилгоор  сумын 97 жилийн түүхтэй нэгдсэн хогийн цэгийг ландфилын аргаар булшлах ажлыг орон нутгийн хөгжлийн сангийн  74.755213 /далан дөрвөн сая долоон зуун тавин мянга хоёр зуун арван гурван төгрөг/-ний санхүүжилтээр “Интерпент ХХК- нь гүйцэтгэсэн.

   Хуучин хог хаягдлыг 2-р зэргийн хөрсөнд ухаж, шороог отволд асгах 1000м3, шороон байгууламжийн налууг 100м. Х хүчин чадалтай бульдозероор 1-3 зэргийн хөрсийг тэгшлэх 1000м2, газрыг 2 зэргийн хөрсөнд ухаж автосомсвалд ачих, хог хаягдлыг автомашинд эксзоватораар ачих, 5480 морины хүчтэй бульдозеороор хог хаягдлыг 10м зайд түрэх, 0.5 м3 багтаамжтай шанагат эксковатораар 1-р зэргийн хөрсийг ухаж овоолох ажил хийгдэж дууссан

    Тус ажлын хүрээнд хог хаягдлын тухай хуулийн хэрэгжилтийг хангах БОАЖЯ-ны сайдын 2017 оны тушаалын дагуу сумын нэгдсэн хогийн цэгийг 3км газраас дээш байх заалтыг хэрэгжүүлж 3-р ландфилын аргаар 1.8 га газрыг канав татаж хийж гүйцэтгэсэн. Аймгийн ХХААГ-с бэлчээрийн усан хангамж хүрэлцээгүйн улмаас ашиглахгүй байгаа бэлчээрийн судалгаа болон тэнд хэдэн өрхийн хичнээн мянган толгой мал аль улиралд ашиглах боломжтой болон инженерийн хийцтэй худаг хэдийг гаргах судалгааг 3-н багийн Засаг даргаар гаргуулан явууллаа.Үүнд:1-р Багийн Иркагийн хөндийд 900 га газар хавар,намар,зуны улиралд 5 өрхийн 5320 толгой мал 1 худаг,Булцайн ар хөндийд 1400 га газар хавар,намар,зун 9 өрхийн 8450 толгой мал 1 худаг,Шороотод 1200 га газар хавар,намар,зун 7 өрхийн 8123 толгой мал 1 худаг, 4-р багийн Уулын тал гэдэг газар 1300 га-д зун,намар 3 өрхийн 2851 толгой мал 1 худаг, 3-р багийн Дарамд 700 га газар зун,намар 4 өрхийн 3219 толгой мал 1 худаг,Гүнжалгад 650 га-д зун,намар 3 өрхийн 3751 толгой мал 1 худаг гаргаж бэлчээр ашиглах боломжтой гэсэн судалгааг гаргаж өглөө.Мөн энэ 6,7-н сард 5-р багийн нутаг Тариа гэдэг газар Дорнод Шим Агро ХХК –нь Улаан буудай-345 га-д,Овъёос-714 га-д,Тосны ургамал-356 га-д,Тэжээлийн ургамал-100 га-д Нийт 1515 га-д тариалалт хийгдсэн бөгөөд  10-н сарын 25-ны байдлаар Улаан буудай-241,5 тн,Овъёс -357 тн,ногоон тэжээл -250 тн,Техникийн ургамал -106,8 тн-г тус тус хураан аваад байна.

Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан төмс,хүнсний ногоогоор ард иргэдээ хангах бодлогын хүрээнд Сумын зүүн талын Найрын дэнж нэгдсэн услалтын системтэй ногооны талбайд 4-н өрх 8 га-д төмс,3 га-д нарийн ногоо нарийн ногоо тариалсанаас Төмс -90 тн,нарийн ногоо төрлөөр 4,06 тн  тус тус хураан аваад байна.

       Мөн 1 албан байгууллага зуны хүлэмжинд нарийн ногоо,0,0007 га-д төмс тариалсны зэрэгцээ

 8-н өрх өөрийн хувийн хашаанд 2.3155 га-д хувийн хэрэглээний төмс,хүнсний ногоо тариалж нийт 1,409 тн төмс,0,26 тн/260кг/  хүнсний ногоо өөрийн хэрэгцээнд хураан аваад байна.

Мөн улсын стандартад нийцсэн 59,200 мянган төгрөгний хөрөнгө оруулалттай 60 тн-н ногооны зоорь барих бэлтгэл ажил хангагдаж тендер нь зарлагдаад үйл ажиллагаа нь явагдаж дуусаад сая 10.20-нд комисс томилогдож хүлээн авлаа.Аймгийн ХХААГ-н даргын албан даалгаварын дагуу суманд өвөлжилтын бэлтгэл хангах ажлын хүрээнд малчидын түвшинд 970 тн өвс,гартэжээл -50тн,хужир шүү-500 тн-г бэлдээд байна. Мөн сумын аюулгүйн нөөцөд 100 тн  өвс,50 тн гар тэжээл бэлдэхээс 10.25-ны байдлаар 31 тн өвс нөөцлөөд байна.Мөн Аймагт зохион байгуулагдсан Намрын ногоон өдрүүд-Сүхбаатарт үйлдвэрлэв -2021 үзэсгэлэн худалдаанд сум төмс,хүнсний ногооны 12-н төрлөөр,суран эдлэл, цагаан идээны 9-н төрлөөр тус тус оролцож Шилдэг тариаланчаар Д.Оюундарь аймагт 2-р байранд орж Өргөмжлөл мөнгөн шагналаар шагнуулав.Шилдэг үйлдвэрлэгчээр Б.Батэрдэнэ,Ц.Мөнхбаяр нар шалгарлаа.

 

 

Соёл урлаг, Боловсролын чиглэлээр

  1. Сүхбаатар аймгийн Онгон сумын Соёлын төвөөс зарласан Р.Энхбазарын аялгуу, МУСГЗ Чингис хааны одонт зохиолч, яруу найрагч Г.Мэнд-Ооёогийн шүлэг "ДЭЛХИЙ ЭЭЖ" дууны цахим уралдаанд Сүхбаатар сумын соёлын төвийн хамт олон оролцож, тэргүүн байр хүртсэн. Цахимаар 107 хүнд хүрсэн.
  2. Сүхбаатар аймгийн Засаг Даргын 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/155 дугаар захирамжаар батлагдсан "УГИЙН БИЧГЭЭ ХӨТӨЛЖ, УДМЫН САНГАА ХАМГААЛЪЯ" угийн бичиг хөтлөлтийн уралдааны болзолыг цахимаар танилцуулсан. Цахим хандалт 50
  3. Соёлын төвийн хамт сумын "Цэцэрлэгт хүрээлэн" болон "Биеийн тамирын талбаа"-н хог хаягдлыг ялган ангилж, бүх нийтийн их цэвэрлэгээнд хамрагдсан.
  4. Монгол улсад ахмадын байгууллага үүсч хөгжсөний түүхт 90-н жилийн ойд зориулсан "ХҮНДЭТГЭЛИЙН ЦАХИМ ЧУУЛГАН"-ны үйл ажиллагааг халдвар хамгааллын дэглэмийг баримтлан цахимаар зохион байгуулж байна. Танхимаар оролцсон ахмадын тоо 80, цахим хандалт 74
  5. Олон нийтийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, шүлэг яруу найраг сонирхогчдын авъяас чадварыг хөгжүүлэх зорилготой "УТГЫН УРЛАН" яруу найргийн цахим клубдээ анхны элсэлтийг зарласан
  6. Дэлхийн багш нарын 27, Монголын багш нарын 55 дахь өдрийн баярын хурал болон шагнал гардуулах үйл ажиллагаа 2021 оны 10 дугаар сарын 5-ны өдөр амжилттай зохион байгуулсан. Танхимаар 54 хүн, цахим хандалт 311
  7. 2009 онд ЮНЕСКО-гийн соёлын биет бус өвийн яаралтай хамгаалах өвийн жагсаалтанд бүртгэгдсэн “Монгол тууль”-ийн талаарх мэдээллийг цувралаар хүргэсэн. Цахим хандалт 31
  8. Сонгодог урлаг сурталчилах 7 хоног зарлаж, цувралаар сонгодог урлагийн төрөл болох уран зураг, балет, дуурь, симфони зэргийг цахим орчинд тайлбартайгаар хүргэж, танхимаар 10 хүүхдэд сонгодог урлагийн танин мэдэхүйн сургалт зохион байгуулсан. Танхимаар 10, цахимаар 96
  9. Монгол үндэстний язгуур соёлоо эрхэмлэн дээдлэх, их хаадын алдар нэрийг өргөмжлөн өргөх, эх түүхээ сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор соёлын төвийн номын санг "ХААДЫН ТАНХИМ" нэртэйгээр тохижууллаа. "ТҮҮХТ ЁС ХААДЫН САН"-тай хамтран ажиллаж Монголын нууц товчооны бүрэн эх буюу дэлгэмэл хувилбар /кирилл-монгол бичгээр/-ыг монголын их таван хаадын хөргийн хамт залсан. Энэхүү үйл ажиллагаа 1.500.000 төгрөгний хандив бүрдүүлэн амжилттай зохион байгууллаа.
  10. Номын сангийн цонхийг Их хаадын түүхэн сэдэвтэй бүтээлийг оруулсан хөшигөөр тохижуулсан
  11. Орон нутгийг судлах музейн нэгдсэн халаалтын системд холбогдсон. Энэхүү ажлыг сумын ОНХС-ийн 19,550,000 төгрөгний санхүүжилтээр "Дөрвөлж ОНӨААТҮГ" гүйцэтгэж, комисс хүлээн авлаа.
  12. Орон нутгийг судлах музейг Соёлын төвд шилжүүлэх тухай сумын засаг даргын захирамжийн дагуу хүлээлцэх комисс ажиллаж, нийт 507 үзмэрийг хүлээлцсэн
  13. Соёл урлагийн их сургуулийн гадаад хэлний институтээс зохион байгуулж байгаа соёлын ажилтнуудад зориулсан англиа хэлний сургалтанд байгууллагын албан хаагчид цахимаар хамрагдаж байна.

     14 Соёлын өвийн ажилтан Д.Болорцэцэг Сүхбаатар суманд байдаг соёлын баримтат                  өвийн судалгааг гаргаж, нийт 143 соёлын баримтат өвийг бүртгэн баримтжууллаа

2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар 14н үйл ажиллагаа зохион байгуулж, танхимаар 224, цахимаар 758 хүнд хүрч ажилласан

  Багш нарын баярын өдрийг тохиолдуулан нийт багш нарын дунд “Шилдэг багш” шалгаруулах уралдааныг зарлаж шилдэгүүдээ шалгарууллаа.

Дотуур байранд амьдарч хүүхдүүдийн дахрлааг дэмжих зорилгоор сумын Онцгой комиссоос хүүхэд бүрт витамин өгсөн. Сургуулийн ҮЭ-ээс багш ажилчдынхаа дархлааг дэмжиж витаминжуулсан.

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын сурлагын хоцрогдлыг нөхөх, арилгах цогц төлөвлөгөө болон төлөвлөгөөг хэрэгжүүлэх чиглэлээр "Сургуульд суурилсан үнэлгээ" - г зохион байгуулж байна

 

.

                                                                  МЭДЭЭ ГАРГАСАН :

Хууль эрх зүйн мэргэжилтний үүргийг түр орлон гүйцэтгэгч                  Х.Өлзийхутаг

 

ХЯНАСАН:

Засаг даргын Тамгын газрын дарга                             /Ц.Сүхболд/