Төрийн удирдлагын чиглэлээр
2021 оны 9 сарын 8-15 ны өдрүүдэд Багийн Засаг дарга, болон Багийн Иргэдийн Нийтийн хурлын даргыг сонгох сонгууль зохион байгуулагдаж, томилогдох багийн Засаг дарга нарын материалыг хянуулахаар Авилгатай тэмцэх газарт хүргүүлээд байна. 5-р багийн хурал үхэрийн товруутах өвчний улмаас тодорхойгүй хугацаагаар хойшлоод байна.
2017 оноос ЗДТГ-аас санаачлан хэрэгжүүлж байгаа малжуулах хөтөлбөрийн эргэлтийн санг 20 өрхөөс цуглаан 100 хургийг малчинд хүлээлгэн өглөө.
Соёл урлаг, Боловсролын чиглэлээр
Соёл урлагийн ажилтны баярт зориулан Сүхбаатар сумын соёлын төвийн хамт олноос баярын цахим мэндчилгээ бэлтгэн хүргэсэн. Цахимаар 1200 хүнд хүрсэн.
"Соёл урлагийн ажилтны баяр"-ыг угтан сумынхаа түүх соёлыг судлан дэлгэрүүлж, урлагийн бүтээл туурвилыг нь мөнхлөн түгээх, нутгийн тухай дуу хуурыг олон нийтэд сурталчилан таниулах зорилготой "НУТГИЙН ДУУГ ХЭН САЙН ДУУЛАХ ВЭ" цахим уралдааныг зохион байгуулсан.
Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу зарласан
Сүхбаатар сумын соёлын төв "Лед дэлгэц" нийлүүлэх тендер шалгаруулалтанд Улаанбаатар хотын "Электронтехник" ХХК шалгарч, 2021 оны 09 дүгээр сарын 14-ны өдөр 47,925,500 төгрөгний үнэ бүхий лед дэлгэцээ хүлээн авсан.
Сүхбаатар аймгийн Мэргэжлийн хяналтын шалгалтын баг ирж, соёлын төвийн хамт олонд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгсөн.
Сүхбаатар аймгийн Боловсрол Соёл Урлагийн Газар /БСУГ/, аймгийн Цагдаагийн газартай хамтран зохион байгуулсан “Соёлын өвийн гэмт хэрэг” цахим сургалтанд соёлын төвийн соёлын өвийн ажилтан Д.Болорцэцэг хамрагдсан.
Сүхбаатар аймгийн БСУГ-ын 2021 оны 09 дүгээр сарын 1-ны 75 дугаар албан тоот, 2021 онд “Монгол тууль”, “Монгол цуур хөгжмийн уламжлалт урлаг”, “Монгол бий биелэгээ, уламжлалт бүжгийн урлаг”, “Монгол уран бичлэг”, “Уул овоо тахих Монгол зан үйл” өвүүдийн хадгалалт хамгаалалтын нөхцөл байдлыг тайлагнах тухай албан бичгийн дагуу 2018-2021 онд зохион байгуулсан соёлын өвийн 3-н жилийн тайланг соёлын өвийн ажилтан Д.Болорцэцэг бичиж, БСУГ-ын холбогдох мэргэжилтэнд хүргүүлсэн.
2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн байдлаар 12 үйл ажиллагаа зохион байгуулж, цахимаар 6037 хүнд хүрч ажилласан.
2021-2022 оны хичээлийн шинэ жилийн нээлттийн үйл ажиллагааг цахимаар цэцэрлэгийн хаягаар дамжуулан хүргэсэн. Байгууллагын зүгээс мөн цэцэрлэгийн багш ажилчдад дархлаа дэмжих бүтээгдэхүүн болон халдвар хамгаалалын бээлий, маск зэргийг өгсөн
Аймгийн мэргэжлийн хяналтийн шалгалт ирж цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцаж БШУ-ын сайд ЭМ-сайдын хамтарсан А/292 А/525 тушаалийн хэрэгжилтийн явцадтай танилцаж бага эрсдэлтэй үнэлэгдсэн.
Багш, ажилчдын зуны амралтаар тарьж ургуулсан хүнсний ногоогоо хурааж авсан.
Цэцэрлэгийн эмч Ц.Туяа 4-5 настай танхимаар суралцах буй 90-н хүүхдийг урьдчилан сэргийлэх үзлэг болон шимэгч цагаан хорхойн шинжилгээнд бүрэн хамруулсан
Сүхбаатар аймгийн хэмжээнд 2-11 настай хүүхдийн томуугийн урьдчилан сэргийлэх вакциныг 41% тай 2-5 настай хүүхдийг хамруулсан.
Эрүүл мэндийн чиглэлээр
Эрүүл Мэнд боловсрол сангийн санхүүжилтээр 126689000 төгрөгөөр Эрүүл мэндийн төвийн байрыг засварласан.
Ариутгалын багц-150н өрхөд 11936 төгрөгийн багц хүргэсэн.
Эмийн багц том хүнд-200 хүүхдэд-70 хүний багцыг бэлдэж хүргэж эхэлсэн.
Нийт үзлэг – 217
Урьдчилан сэргийлэх үзлэг – 82
Амбулаторийн үзлэг – 1
Идэвхитэй хяналт – 96
Гэрийн дуудлага – 38
Яаралтай түргэн тусламжийн дуудлага –
Алсын дуудлага -
Нийт хэвтэн эмчлүүлэгч – 57
Ор хоног – 550
Нийт нас баралт –2
Халдварт бус өвчлөл эрт илрүүлэг үзлэг – 0
Артерийн гепиртензий – 0
Чихрийн шижин – 0
Хөхний өмөн – 0
Умайн хүзүүний өмөн – 0
Жирэмсний эрт хяналт - 5
Төрсөн эх – 0
Сургалт сурталчилгаа
Цахим хуудас – 12 төрлийн мэдээлэл байршуулж 1308 хүний хандалт авсан байна.
МЭДЭЭ ГАРГАСАН :
Хууль эрх зүйн мэргэжилтний үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Өлзийхутаг
ХЯНАСАН:
Засаг даргын Тамгын газрын дарга /Ц.Сүхболд/