Байгаль орчин , Хөдөө аж ахуйн чиглэлээр:
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 7 дугаар сард 4 дүгээр багийн нутаг Жаргалант гэдэг газар иргэн Баттулгаын нэр дээр 25 сая төгрөгийн хөрөнгө оруулалтай гүний өрмийн худаг, оролцооны мөнгө 5% болох 1520 мян/төгрөг, 1-р багийн Тал гэдэг газар иргэн Д.Батдоржийн нэр дээр 25 сая төгрөгийн хөрөнгө орууллалтай оролцооны мөнгө 5% болох 1520 мян/төгрөгний гүн өрмийн худагуудыг гаргахаар тогтоол шийдвэр нь гаргаад байна.
Мөн 6,7 дугаар сард 5-р багийн нутаг Тариа гэдэг газар Дорнод Шим Агро ХХК нь улаан буудай 345 га-д, Овъёос 715 га-д, Тосны ургамал 356 га-д, Тэжэээлийн ургамал 100 га-д нийт 1515 га-д тариалалт хийгдээд байна.
Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан төмс хүнсний ногоогоор ард иргэдээ хангах бодлогын хүрээнд сумын зүүн талын Найрын дэнж гэдэг газар нэгдсэн усалгаатай ногооны талбайд 4н өрх 8н га-д төмс, 3н га-д нарийн ногоо тариалаад байна.
Мөн улсын стандартад нийцсэн 50 сая төгрөгийн хөрөнгө оруулалттай 50тн-н ногооны зоорь барих бэлтгэл ажил хангагдаж тендер нь зарлагдаад үйл ажиллагаа эхлэхэд бэлэн болоод байна.
Соёл урлагийн чиглэлээр:
Сүхбаатар аймгийн Угсаатны зүйн музей, гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас зарласан иргэд, олон нийтэд үндэсний уламжлалт өв соёлыг таниулах, нутгийн онцлогийг харуулсан марзайг өвлөн уламжлуулах, олон нийтэд сурталчлах, хурдан морины уралдаанч хүүхэд, багачуудыг алдаршуулах зорилготой "ДАРЬГАНГА МАРЗАЙ" цахим уралдаанд 3 дугаар ангийн сурагч Батболдын Баттулга бэлтгэн оролцуулж цахим хаягт байршууллаа
Ардын хувьсгалын 100-н жил, соёл урлагийн байгууллага үүсч хөгжсөний 100-н жилийн ойд зориулан СОЁЛ-100 подкастыг бэлтгэн видео контент болгон өөрийн цахим хаягт цуврал болгон байршууллаа. Үүнд соёлын өв тээгч нар оролцсон
МЭДЭЭ ГАРГАСАН :
Хууль эрх зүйн мэргэжилтний үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Өлзийхутаг
ХЯНАСАН:
Засаг даргын Тамгын газрын дарга /Ц.Сүхболд/