Төрийн удирдлагын чиглэлээр:
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигааар жил бүр "ЭХ ҮРСИЙН БАЯР" -р Эхийн Алдар одон олгодог. Энэ жил сумын хэмжээнд нийт 10 эх , Эхийн алдар" 1, 2 -р одонгоор шагнагдлаа.
ИТХ-ын дэргэдэх ТСЭЗ хороо 60% ирцтэй хуралдаж, хорооны 2021 оны батлагдсан төлөвлөгөөны дагуу үйл ажиллагаагаа хэрэгжүүлэхээ хэлэлцлээ.
Сумын ИТХ-ын 2021 оны ажлын төлөвлөгөөнд тусгагдсан ажлын дагуу Хурлын төлөөлөгч нарт МУЗЗНДНТУТХуулийн талаарх сургалт мэдээлэл өгсөн. ЗДТГ-ын алба хаагчид 2021 оны эхний хагас жилд хийсэн ажлын тайлангаа удирдлагуудад танилцууллаа.
Боловсролын чиглэлээр:
Сургуулийн гадна болон дотор ариун цэврийн байгууламжид ариутгал халдваргүйжилтийг долоо хоногт 2 удаа нийт 4 удаа хийсэн.
Сургуулийн хашаанд “Ногоон ирээдүй” төсөлд хамрагдаж 330000 төгрөгийн үнэ бүхий 56ш “ Голт бор” модыг сургуулийн хашаан суулгасан. Сургуулийн орчинд эрсдлийн үнэлгээ хийж , эрсдлийг бууруулах арга хэмжээ авч ажилалаа. Хагас жилийн тооллогыг “ Өмч хамгааллын комисс” хийж тайлангаа тавилаа .
Сумын Засаг даргын захирамжийн дагуу “ Зүүн хойд” байрын 82 өрхөд ариутгал халдваргүйтгэлийг хийж ажилалаа.
МЭДЭЭ ГАРГАСАН :
Хууль эрх зүйн мэргэжилтний үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Өлзийхутаг
ХЯНАСАН:
Засаг даргын Тамгын газрын дарга /Ц.Сүхболд/