Нүүр хуудас Өргөдөл гомдол Сүхбаатар аймаг Холбоо барих

Сарын мэдээ

2021 он

           

Төрийн удирдлагын чиглэлээр:

 3 дугаар сарын 26 наас 27ны өдрүүдэд сумын Засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг 1-р багт, орлогч даргаар ахлуулсан ажлын хэсэг 5-р багт, аймгийн иргэдийн хурлын төлөөлөгч Батсүхээр ахлуулсан ажлын хэсэг 3-р багт  тус тус ажилласан. Ажлын хэсэгт  байгаль орчны байцаагч, татварын байцаагч гэх мэт 7н хүний бүрэлдэхүүн малчны хотонд төрийн үйлчилгээг үзүүлж ажилласан.

           “Ковид-19”-ын вакцинжуулалт 4 сарын 5-нд эхэлсэн бөгөөд эхний өдөр онцгой комиссын гишүүд, 4 сарын 6-нд Ерөнхий боловсролын сургуулийн багш ажилчид вакцинд хамрагдаж эхлэхэд халуурсан зовиуртай нэг ажилтан эрүүл мэндийн үзлэгт орсон. Уг иргэнээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад эерэг гарч, ПСР-ын шинжилгээ явуулж 4 сарын 9-нд анхны тохиолдол батлагдсан.

          Анхны тохиолдол батлагдсан өдрөөс эхлэн сумын төвд амьдарч байгаа иргэдийн судалгааг багийн Засаг дарга нараар гаргуулж нийт 635 иргэнийг шинжилгээнд хамруулах зорилгоор “Нэг иргэн-Нэг шинжилгээ” арга хэмжээг зохион байгуулсан. Судалгаанд бүртгэгдсэн иргэдээс 32 иргэн суманд байхгүй байсан, 1 иргэн шинжилгээ өгөхөөс татгалзсан, нэмэлтээр 27 иргэн хамрагдаж нийт 628 иргэнийс туүргэвчилсэн оношлуураар шинжилгээ авсан.

          4 сарын 9-өөс 19-ний өдрүүдэд зохион байгуулсан “Нэг иргэн-Нэг шинжилгээ”-нд хамрагдалт 98.8 хувь.

          Мөн батлагдсан тохиолдын орйын хавьтал, ойрын хавьтал дээр бүргэгдээгүй боловч ойролцоо нутаглаж, малын ус, бэлчээр нэг дор иргэдээс урьдчилсан сэргийлэх зорилгоор нийт 506 ПСР-ын шинжилгээг авч шинжилгээнд хамруулсан.

Сумын хэмжээнд давхардсан тоогоор 1134 иргэнийг шинжилгээнд хамруулаад байна.     

                                   

 

 

 

 

                                            Байгаль орчин , Хөдөө аж ахуйн чиглэлээр:

            4-р багийн нутаг Зараагийн зам дагуух хогийг цэвэрлэж 4н тооно хогийг сумын нэгдсэн хогийн цэгт хаясан.

            Мөн Нагаранз, Олгой булаг ХХК-ын нүүрс тээвэрлэлтийн  замд хяналт шалгалт хийж заавар зөвөлгөө өгч хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг үүрэг болгосон.

           Хөдөөгийн 3-н багийн баг тойрох ажлын хэсэгт ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх 300 боршуур, Хог хаягдалын  хууль тогтоомжийн  200н боршуурыг тус ажлын хэсгүүдэд өгч 300 орчим 16 аас дээш насны малчин иргэдээс ой хээрийн түмэр гаргахгүй гэсэн гарын үсгийн баталгааг авч ажилласан.

         Дархан хаан уулын хог хаягдалыг цэвэрлэж, тус ууланд нутагшиж байгаа аргал хонинд хужир мара тавих ажлыг зохион байгуулсан.

 

 

 

 

 

                                                   

                                                      МЭДЭЭ ГАРГАСАН :

Хууль эрх зүйн мэргэжилтний үүргийг түр орлон гүйцэтгэгч                  Х.Өлзийхутаг

 

ХЯНАСАН:

Засаг даргын Тамгын газрын дарга                             /Ц.Сүхболд/