Нүүр хуудас Өргөдөл гомдол Сүхбаатар аймаг Холбоо барих

Сарын мэдээ

2021 он

      

Төрийн удирдлагын чиглэлээр:

Захиргааны байгууллагын үр дүнд суурилсан хяналт-шинжилгээ, үнэлгээний тогтолцоог бэхжүүлэх зорилгоор “Үр дүнд суурилсан хяналт-шинжилгээ, үнэлгээ сэдэвт сургалт 2021 оны 3 дугаар сарын 22 нд болж, сургалтанд Засаг даргын Тамгын газрын хамт олон мөн байгууллагын дарга, эрхлэгч нар 1 ажилтны хамт, нийт 32 албан хаагч сургалтанд хамрагдсан.                              

                                    Байгаль орчин , Хөдөө аж ахуйн чиглэлээр:

          3-р сарын 14 нд тус сумын 3-р багийн нутагт хээрийн түймэр гарлаа гэсэн мэдээллийг тус багийн иргэн Б. Сэргэлэнбаатар  мэдээллсэний дагуу аймгийн онцгой байдлын газарт мэдээллэж сумаас 2 бүлгийн 25 хүн  онцгой байдлын газраас 2 бүлэг, нутгийн малчид, Дорнод аймгийн онцгой байдал, Булган сумаас 2 бүлэг нийт 100 гаруй хүний оролцоотойгоор уг түймэрийг 2021 оны 3-р сарын 15 ны 07 цагт цурманд оруулж түймэрт өртсөн 1 айлын өвөлжөөг усаар норгож унтраасан бол 2021 оны 03-р сарын 17 нд сумын орлогч даргаар ахлуулсан хохирол тогтоох ажлын хэсэг  тус газарт ажиллаж актыг холбогдох онцгой байдлын газар, сумын цагдаагын хэсэгт хүлээлгэн өгөөд байна. Уг түймэрт нийт 8250га шатаж байгаль экологид 54.573750₮ төгрөгний хохирхол нийт- 56.513350₮ төгрөгний хохирол учираад байна.  

           Сумын нэгдсэн хогийн цэгийг лантфилын аргаар булшлах ажлыг зохион байгуулах, түүний зураг төсвийг  хийлгэх, хогийн цэгийн га хэмжээг тогтоох ажлыг аймгийн БОАЖГ-н мэргэжилтэн Ш. Нямхүүгээр хийлгэж байна.

            Өнгөрсөн өвөл 3-р багийн Жавхлант, Болдог, Мөгдөг зэрэг газарт өвөлжиж байсан Асгат сумын айлуудын өвөлжөө орчимд үхсэн малын сэг зэм, хог хаягдлын талаар тандалт судалгааг хийж тус багийн Жавхлант гэдэг газар нутаглаж байсан Ж. Батболдын 30 үхэр 2 адууны сэг зэмийг баримтжуулан авч холбогдох улсаар цэвэрлүүлэх арга хэмжээг авч ажиллаж байна.

             Дархан хаан ууланд нутагшиж байгаа Аргаль хонинд өвөлжилт, хаваржилтын талаар мониторинг хийсэн бол Дархан хаан уулын хог хаягдлыг цэвэрлэх ажлыг зохион байгуулж ажилласан.

 

Эрүүл мэндийн чиглэлээр:

 

 Нийт үзлэг – 550

                                                            Урьдчилан сэргийлэх үзлэг – 245

                                                            Амбулаторийн үзлэг – 272

                                                            Идэвхитэй хяналт – 7

                                                            Гэрийн дуудлага – 26

Яаралтай түргэн тусламжийн дуудлага – 53

                                                            Алсын дуудлага - 27

Нийт хэвтэн эмчлүүлэгч – 19

Ор хоног – 166

Нийт нас баралт – 1

Халдварт бус өвчлөл эрт илрүүлэг үзлэг – 110

                                                            Артерийн гепиртензий – 399

                                                            Чихрийн шижин – 399

                                                            Хөхний өмөн – 248

                                                            Умайн хүзүүний өмөн – 38

Жирэмсний эрт хяналт - 17/21/81%

Төрсөн эх – 0

Сургалт сурталчилгаа

                                                            Цахим хуудас – 24 төрлийн мэдээлэл байршуулж 2903 хүний хандалт авсан байна.

                                                            Танхимын – 4 удаагийн 62 хүнд сургалт зохион байгуулсан.    

           

         2021 оны 03 сарын 10 нд ЕБС-ийн 6 а, б ангиудад Зөв дадал хэвшлийн талаар сургалт зохион байгуулсан.Нийт 43 хүүхэд хамрагдсан.

2021 оны 03 сарын 03 нд Сумын ОКГишүүдэд вакцин талаар сургалт зохион байгуулсан.

 

                                             

 

 

 

                                            

                                                     

                                                           Соёл урлагийн чиглэлээр:

 

Жил бүр уралмжлал болгон зохион явуулдаг “Ижийдээ захидал бичээрэй” захидлын уралдаанд насан хүрэгчдийн төрөлд 13 хүн оролцож, хүүхдийн төрөлд 9 нийт 22 хүн хамрагдсан.

 

Монгол улсын зэвсэгт хүчин байгуулагдсаны 100н жилийн ойг тохиолдуулан эр цэргийн яруу алдарыг магтан дуулах зорилгоор “Аавдаа захидал бичээрэй” анхдугаар уралдааныг насанд хүрэгчид болон хүүхэд гэсэн 2 төрлөөр зохион байгуулж шалгарсан эхний 3 захидлыг уншиж видео болгон цахимд байршуулсан нийт 27 хүн оролцсон.

 

Мөн хүүхдийг хүчирхийллээс урьдчилан сэргийлж хамгаалах, тэдний дотоод ертөнц, хүсэл мөрөөдөл, санал санаачлагыг гар зургийн бүтээлээр дамжуулан нийгэмд хүргэх зорилготой ЖАРГАЛТАЙ ГЭР БҮЛ хүүхдийн гар зургийн уралдааныг зарлаж бүтээлийг хүлээн авсаар байна.

Өөрийн цахим хаягт шинэ соргог мэдээ мэдээлэл болон өгүүллэгийг цуврал болгон тогтмол байршуулж байна. 

 

 

 

 

 

 

 

                                                   

                                                      МЭДЭЭ ГАРГАСАН :

Хууль эрх зүйн мэргэжилтний үүргийг түр орлон гүйцэтгэгч                  Х.Өлзийхутаг

 

ХЯНАСАН:

Засаг даргын Тамгын газрын дарга                             /Ц.Сүхболд/