Нүүр хуудас Өргөдөл гомдол Сүхбаатар аймаг Холбоо барих

Сарын мэдээ

2021 он

Төрийн удирдлагын чиглэлээр:

             Их жанжин Д. Сүхбаатарын мэндэлсний 128 жилийн ойг тохиолдуулан жанжиныхаа хөшөөнд хүндэтгэл үзүүлж,   Түүний үйл хэргийг сурталчилах, ирээдүй хойчид түүх соёлоороо бахархах хандлагыг төлөвшүүлэх зорилгоор зарласан

Д. Сүхбаатарын дууг хэн сайн дуулах вэ" цахим уралдаан амжилттай болж өндөрлөлөө

Уралдаанд:

Э. Мөнхжин тэргүүн байр, өргөмжлөл 70.000 төгрөг

Г. Дамдинсүрэн дэд байр, өргөмжлөл 60.000 төгрөг

4-н охин хамтлаг гуравдугаар байр, өргөмжлөл 40.000 төгрөг

Т. Цэндсүрэн тусгай байр, өргөмжлөл 30.000 төгрөг

Б. Баттулга тусгай байр, өргөмжлөл 30.000 төгрөгөөр тус тус шагнагдлаа.

Аймгийн ИТХ-ын төлөөлөгч, аймгийн МАН-ын хорооны дэд дарга И. Батсүх

Сумын засаг дарга МАН-ын хорооны дарга Б. Батхүрэл

Засаг даргын орлогч Г. Биндэръяа нар уралдааныг хувиасаа ивээн тэтгэж урамшуулсан.

         2021 оны 2 дугаар сарын 19 нд Сумдын ОНХС-аар хэрэгжүүлж буй хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэх хүрээнд, улс, орон нутгийн хөрөнгөөр санхүүжүүлэх, хөрөнгө оруулалт, хөтөлбөр төсөл арга хэмжээг төлөвлөх хэрэгжүүлэх хянах, санхүүжүүлэх, өмчийн бүртгэл авах талаар сургалт хийж, ОНХС-ын үйл ажиллагааны хэрэгжилт, үр дүн, жилийн гүйцэтгэлийн үнэлгээний талаар заавар зөвлөмж өгч ажиллаа.

        2021 оны 02-р сарын 23, 24-ний өдрүүдэд  Аймгийн "Удирдах ажилтны зөвлөгөөн болж, Тус сургалт зөвлөгөөний үеэр сумдын Засаг дарга нар бүрэн эрхийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн болон 2021 онд хийхээр төлөвлөсөн  арга хэмжээний талаарх мэдээллийг танилцуулж, аймгийн Засаг дарга, сумын Засаг дарга нартай 2021 онд хамтран ажиллах гэрээ байгууллаа.

.                                  Байгаль орчин , Хөдөө аж ахуйн чиглэлээр:

          Хөдөө Аж ахуйн салбарт он удаан жил амжилт бүтээл гаргаж 2018-2020 он буюу сүүлийн гурван жилийн ажлын үзүүлэлтээрээ бусдыгаа манлайлсан Аймгийн сайн малчин 3, Сумын сайн малчин 14  болон мянгат малчид 13, тус тус тодорсон.

          2021 оны 2 дугаар сарын 8  өдөр аймгийн Засаг даргаар  ахлуулсан ажлын хэсэг аймгийн сайн малчдын шагналыг малчны хотонд нь очиж гардуулсан.

         Эко-2021 нэгдсэн арга хэмжээний хүрээнд сумын Засаг даргаар ажлын төлөвлөгөө баталуулан, Хууль бусаар ан агнах, мод бэлтгэх гэмт хэрэг, энэ төрлийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоо, илрүүлэх чиглэлээр мэргэжлийн байгууллагуудтай хамтран хяналт шалгалт зохион байгуулах талаар ажлын төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна.

Эрүүл мэнд, Боловсролын чиглэлээр:

 

 Аймгийн ЗДТГ-ын А/106 захирамжийн дагуу

1 анги-49,

2 анги-35,

5 анги-23,

9 анги-24, нийт-131 сурагчдад ариутгал халдваргүйжилтийн дэглэмийг баримтлан давтлага зохион байгуулж байна.

  • Цахим хичээл бэлтгэсэн тоо-46
  • Цахим хичээлийн ирц-72.9%
  • 5 дахь жилийн сургалтад хамрагдсан багш нарын тоо-3
  • Онлайн сургалт-2
  • Ажлын байран дээрх сургалтууд-4

Сургууль, гал тогоо, дотуур байранд 7 хоногт 2 удаа агаар цэвэржүүлэх ариутгал хийж, өдөр бүр чийгтэй цэвэрлэгээ тогтмол хийж хэвшин тэмдэглэл хөтлөн бүртгэлээ. Байгууллагын “Дотоод хяналтын нэгж”-ийг шинэчлэн байгуулж хяналт шалгалтыг хийж гарсан зөрчлийг арилгуулах үүрэг даалгавар өгч ажиллаж байна.

       Бүлгийн багш нар хэвлэмэл гарын авлагыг 9 төрлийн 407 ширхэгийг хэвлэж бүлгийн хүүхдүүдэд тарааж өгсөн.

       Боловсрол эрүүл мэнд сангаас Урлагийн зааланд цахилгаан бөмбөр, үкүлэлэ, калимба, дуут бөмбөр, утастай микрафон, хөгжим тогтоогч, цохвир хөгжим зэргийг авч,

6-н Бүлгийн туслах багш нарт тоос сорогч мөн цагаан хэрэглэл угаагчид угаалгын машин авч, тоног төхөөрөмжөөр ханган ажиллаж байна.

Соёл урлагийн чиглэлээр:

 

Цөөвөр хэмээгч цагаагчин үхэр жилийн босгон дээр соёлын төвийн хамт олон үзэгч та бүхэндээ зориулан АМАР БАЙНА УУ сар шинийн баярын хөтөлбөрийг бэлтгэн хүргэв. Нэвтрүүлэгт оролцсон сумынхаа ахмад буурлууд болон соёлын өвийн өвлөн уламжлагч нар оролцов.

Сүхбаатар сумын Соёлын төв нь тоон болон чанарын үнэлгээний нэгдсэн дүнгээр А үнэлгээ авч аймагтаа “Тэргүүн “байр эзлэв.  Шагналаа хамт олноороо очиж гардан авлаа.              

 

 

 

 

 

 

 

                                                      МЭДЭЭ ГАРГАСАН :

Хууль эрх зүйн мэргэжилтний үүргийг түр орлон гүйцэтгэгч                  Х.Өлзийхутаг

 

ХЯНАСАН:

Засаг даргын Тамгын газрын дарга                             /Ц.Сүхболд/