СҮХБААТАР АЙМГИЙН СҮХБААТАР СУМ ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН
ГАЗРЫН 2021 ОНЫ 1 ДҮГЭЭР САРЫН МЭДЭЭ
Төрийн удирдлагын чиглэлээр:
Сумын ИТХ-ын ээлжит 2-р хуралдаан 2021 оны 01-р сарын 11 өдөр хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцэж баталлаа.
Малын тоо толгойн албан татварын тухай хууль 2021 оны 01-р сарын 01-ны өдрөөс хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан Сумын ИТХ-ын ээлжит 2-р хуралдаан 2021 оны 1 дүгээр сарын 11 өдөр хуралдаж орон нутагт малын тоо толгойн албан татварын хувь хэмжээг
хонь-500
ямаа-900
үхэр-700
адуу-1200
тэмээ-0 байхаар тогтоож, тухайн хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 заалтыг үндэслэн малчин нэг өрхийн 150, үүнд Хонь 100, Ямаа 30, Үхэр 10, Адуу 10 толгой малыг татвараас чөлөөлхөөр тогтоол батлагдлаа.
2021 оны 01дүгээр сарын 14 ны өдөр Онцгой байдлын газар, Аймгийн эрүүл мэндийн газар, Мэргэжлийн хяналтын газрын хамтарсан баг суманд ажиллаж /KOVID -19/ цар тахлтай холбоотой байгууллагуудын бэлэн байдалтай танилцаж мэдээлэл өгсөн.
Аймгийн засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Суманд ажиллаж цаг үеийн асуудалтай танилцлаа.
Аймгийн Засаг даргын 2020 оны А/658 дугаар захирамжийн дагуу сумын Засаг даргын А/161 дугаар захирамжаар сумын 2020 оны өрх, хүн ам, хөдөө аж ахуйн тооллого зохион байгуулах ажлын хэсгийг 35 хүний бүрэлдэхүүнтэй байгууллаа. Үүнээс: 5 багт багийн Засаг дарга, багийн эмч нарыг оруулан 5 хүний бүрэлдэхүүнтэй, 1 болон 3 дугаар багийн нэмэлтээр 2 групп гаргаж нийт 7 хэсэг ажилласан. Цахим сангийн ажлын хэсгийг 12 хүний бүрэлдэхүүнтэй, хяналт шалгалтын хэсгийг 3 хүний бүрэлдэхүүнтэйгээр 2 хэсгийг тус тус байгуулж албаны 2, хувь хүний 5 машинтай тооллогын 7 хэсэг, онлайн цахим сангийн 1 хэсэг, хяналт шалгалтын 2 хэсэг нийт 9 хэсэг болгон зохион байгуулж 2020 оны 12 дугаар сарын 18-ний өдрөөс 28-ний хооронд тооллогын ажлыг зохион явууллаа.
Сумын хэмжээнд нийт өрх 1075 болж өмнөх оноос 35 өрхөөр өссөн байна. Нийт хүн ам 3423 болж өмнөх оноос 77 хүнээр өссөн байна. Эрэгтэй 1629 хүн, эмэгтэй 1359 хүн амьдарч байна. Малтай өрх 897, малчин өрх 736, малчдын тоо 1279 байна.
Сумын хэмжээнд мал 381369 болж 4 төрөл дээрээ өссөн байна. Үүнээс тэмээ 1083 толгой, адуу 35598 толгой, үхэр 24719 толгой, хонь 211467 толгой, ямаа 108502 толгой болж өмнөх оноос 21651 толгой малаар буюу тэмээ 34-оор ухарч, адуу 3049 толгой, үхэр 1643 толгой, хонь 9875 толгой, ямаа 7118 толгой малаар тус тус өссөн байна.
Тооллогын ажилд нийт 4864780 төгрөгийн зардал гарсан. Үүнээс шатахуунд 4534280 төгрөг, машины хөлс жолоочын томилолт болон бичиг хэрэгт 330500 төгрөгний зардал тус тус гарсан байна.
МЭДЭЭ ГАРГАСАН :
Хууль эрх зүйн мэргэжилтний үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Өлзийхутаг
ХЯНАСАН:
Засаг даргын Тамгын газрын дарга /Ц.Сүхболд/