Удирдлагын манлайлагч, олон нийтийн баримжаалагч байгууллага байж дараах зарчимуудыг эрхэмлэн ажиллаж байна:
Эх орны хөгжил дэвшил сумын хөгжлөөс эхэлдэг. Тэртээ 98 жилийн өмнө шаваа тавьж, шангаа хатгаж байсан он цагаас хойш орон нутаг маань өнгө төрхөө засч, өргөжин тэлсээр өдгөө хүрлээ. 2019 оны Хууль тогтоомж, тогтоол шийдвэр, бодлогын баримт бичиг, байгууллагын чиг үүргийг амжилттай хэрэгжүүлж Сүхбаатар аймгийн 13 сумаас нэгдсэн дүнгээр 3 дугаар байранд орж Сумын түүхэнд 1990 оноос хойш үзүүлээгүй амжилтыг хамтын хичээл зүтгэлийн үр дүнгээр бий болгож Сум орон нутгийнхаа ажлын амжилтыг ахиулсан түүхэн жилийг үдсэн, Иргэдээ хөгжүүлж, иргэн, өрх бүр ашиг орлоготой байж, амьдарч ажиллаж байгаа орчиндоо сэтгэл хангалуун байх таатай нөхцөл боломжыг хамтын оюун ухаан, хичээл зүтгэл, хөдөлмөрөөр бүтээж Улсын тэрүүний сум эрхэм цолоо бататгах.зорилт тавин ажиллаж байна.