Нүүр хуудас Өргөдөл гомдол Сүхбаатар аймаг Холбоо барих

Бидний тухай

Танилцуулга

1924 онд Жавхлант шарга нэртэй байгуулагдаж "Суварган говь" гэдэг газарт төвлөрөн Дорнод аймагт харьяалагдаж байжээ. 1943 онд Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 8 дугаар тогтоолоор их жанжины нэрэмжит болгож Сүхбаатар сум гэж нэрлэсэн байна.1964 онд Сүхбаатар сум, Дарханхаан сумд нийлж Сүхбаатар сумаараа нэрлэгдэх болсон.

Их жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит сумыг тохижуулах талаар БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн тогтоол 1978 онд гарч Д. Сүхбаатарын хөшөө, музей, соёлын төв, сургуульцэцэрлэгяслизочид буудалэмнэлэгдэлгүүр, ахуй үйлчилгээний төвийн барилга барьж орчин үеийн тохилог суурин бий болсон юм.

1922 оны намар их жанжин Д.Сүхбаатар зүүн хязгаарын байдалтай танилцаад буцах замдаа эцэг эхийнхээ уугуул нутгаар дайрч ирэхэд Ёст бээсийн хошууны ноён Доржжав Налайх (сумын төвөөс баруун тийш 8 км) гэдэг газарт хичээнгүйлэн угтан золгож учрахдаа алд цагаан хадаг дээр 50 лангийн ембүү тавьж барихад, Д.Сүхбаатар Ёсыг хүндэтгэн хадгий чинь авьяа гээд:

        /Хошуу нутагтаа эрдмийг түгээн хөгжүүлэхийн тулд сургууль танхим байгуулах үйлсэд чинь нэмэрлэн барья/

гэж ембүүг эргүүлэн хошуу ноёнд барьсан тухай дурсамж яриа байдаг. Тэр газарт наяад онд дурсгалын багана босгосон юм. Чухамдаа их жанжныхаа захиас сургамжаар Хан Хэнтий уулын аймгийн Баянмөнх уулын хошуунд 1925-1926 онд бага сургууль анх байгуулагдсан нь одоогийн Баруун-Урт сумын Д.Сүхбаатарын нэрэмжит 10 жилийн дунд сургуулийн үндэс суурь гэж үздэг.

Сүхбаатар аймгийн зүүн хэсэгт:

§ Улаанбаатар хотоос 610 км,

§ Дорнод аймгаас 170 км,

§ Аймгийн төвөөс 54 км зайд байрладаг. Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Асгат, Халзан, Уулбаян, Мөнххаан, Түмэнцогт сумд, Дорнод аймгийн, Хөлөнбуйр, Булган, Матад сумдтай хиллэдэг.БНМАУ-ын Бага хурал, Ардын Их хурлын депутатаар З.Долгор, С.Зундуй, Ж.Нямбуу, Н.Осгон, Ш.Сугар, Олон улсын байгууллагын нэр хүндтэй Академич цол хүртсэн, Монгол улсын 1992 оны шинэ үндсэн хуулийг батлалцсан Шаравын Цэндбаяр нар удаа дараа сонгогдож байсан бол УИХ-ын гишүүнээр Р.Буд, С.Батболд нар удаа дараа сонгогдон ажиллаж байна. Тус сумаас Жанжин Д.Сүхбаатар, С.Батболд нарын Монгол улсын Ерөнхий сайдууд, олон олон сайдууд төрж гарсан билээ. Сүхбаатар сумын үе үеийн дарга нар 1.Дэлхийцэцэг 1924-1926 он 2.Б.Баатар 1926-1934 он 3.Пүрэвжав 1934-1935 он 4.Нүржав 1935-1940 он 5.Д.Даваа 1940-1942 он 6.Г.Гомбо 1942-1950 он 7.Ш.Товуу 1950-1959 он 8.Б.Цэгмид 1959-1964 он 9.А.Очирчүлтэм 1964-1968 он 10.Н.Усан-Их 1968-1973 он 11. Т.Дорждэрэм 1973-1975 он 12. Ц.Гомбосүрэн 1975-1980 он 13. Б.Раднаа 1980.04-1980.11 он 14. Ч.Цэндсүрэн 1980-1990 он 15. Б.Ядамсүрэн 1990-1991 он 16. Д.Шаалуу 1991-1996 он, 2001-2004 он 17. Ц.Лхамсүрэн 1996-2000 он 18.Ч.Жамъяан 2000.10-2000.12 он 19. И.Батсүх 2004-2008 он 20. Ц.Эрдэнээ 21. 2009-2016 Г.Хүрэлсүх 22. 2016-2020 Б.Батхүрэл 2020 оноос ажиллаж байна.

Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн гүний 4 худаг, энгийн гар худаг 2 байдаг. Гүн өрмийн худагтаа ус зөөлрүүлэх төхөөрөмжтэй. Сумын хэмжээнд нийт 4,2 га-д газар тариалан эрхэлдэг. Үүнээс 2 га талбайд нь төмс, 2,2 га-д хүнсний ногоо тариалж байна. Сум нь эрчим хүчний төвлөрсөн системд 10кВ-ын шугамаар холбогдсон. 2 дэд станцтай. Сумын төвд 1 төвлөрсөн уурын зуух ажиллаж 1,36 км шугамаар хэрэглэгчдэд дулаан түгэдэг. Төсвийн байгууллагууд айл өрхүүд дулааны төвлөрсөн шугаманд холбогдсон.Сүхбаатар сум нь 2012 он Улсын тэргүүний сумаар шалгарсан.

Сумын хүн амын 57,4 хувь нь залуу болон дунд насныхан, 39,9 хувь нь хүүхэд, 2,7 хувь нь ахмадууд байна.

Сумын хэмжээнд 8 айлын 2 давхар нэг орон сууц, 28 айлын 1 давхар орон сууцнууд, багш нар, эмнэлгийн ажилчдын 4 айлын 3 орон сууц байдаг. Нийт өрхийн 70,6 хувь нь гэр сууцанд, 29,4 хувь нь амины орон сууцанд, үүнээс 4,8 хувь нь инженерийн хангамжтай орон сууцанд амьдарч байна

1975 онд баригдсан, тоосгон хийцтэй барилга Хайлаастай багийн төвд байршилтай 600 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 468 хүүхэд суралцаж байна 48 багш, ажиллагсадтай 2 дотуур байртай. Ерөнхий боловсролын 9 жилийн сургуулийн 16 бүлэгт 468 хүүхэд өдрөөр суралцаж, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр бага, суурь, бүрэн дунд боловсрол нөхөн олгох сургалтанд 8 иргэн суралцаж байна. Бага ангийн хамран сургалт 98,1 хувь, суурь боловсролын хамран сургалт 97,3 хувьд хүрсэн. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 100 хувьтай байна.

Төрийн өмчийн цэцэрлэгт 216 хувилбар сургалтанд 104 хүүхэд хамрагдаж, сургуулийн өмнөх боловсролын хамралт 97 хувьд хүрсэн. 24 багш, ажиллагсадтай1978 онд ашиглалтанд орсон чулуун хийцтэй, зориулалтын барилга Инженерийн төвлөрсөн хангамжтай. 2012 онд 30 хүүхдийн хүчин чадалтай өргөтгөлийн барилгыг урлаг соёлын заалтай хамт барьж ашиглалтанд оруулсан. Тус цэцэрлэг нь 2019 он Улсын тэргүүний цэцэрлэг болсон. 

Суманд 10 ортой 1 эмнэлэг, 1 эмийн сан үйл ажиллагаа явуулж, 4 их эмч, 4 бага эмч, 4 сувилагч нийт 28 орон тоотой үйл ажиллагаа явуулж байна.

1987 онд ашиглалтанд орсон 150 хүний суудалтай Соёлын төв 6 орон тойтой үйл ажиллагаа явуулж байна. Урлагийн тоглолт, дугуйлан, номын сангийн үйлчилгээ зэрэг соёл урлагийн бүх үйл ажиллагаа явагдаж байна. Тус сум Ахуйн үйлчилгээний нэгдсэн төвтэй Мөн 17 жижиг дэлгүүр, нийтийн хоолны 3 цэг, үсчин гоо сайхны 2, гутал засварын 1, оёдлын 1, нийтийн халуун усны 1 цэгүүд үйл ажиллагаа эрхэлж байна.

Жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит суманд 1980-1987 оны хооронд бүтээн байгуулалтын ажлуудыг дэс дараатай төлөвлөн хийсний нэг томоохон ажил нь "Д.Сүхбаатарын нэрэмжит орон нутгийг судлах музей" бөгөөд тус музейг 1982 онд эрхлэгч, үйлчлэгч гэсэн 2 орон тоотойгоор, Орон нутгийг судлах танхим, Д.Сүхбаатарын танхим, Байгалийн танхим, Угсаатны зүйн танхим гэсэн дөрвөн үндсэн танхимтайгаар байгуулсан.Тус музей нь одоо Сүхбаатар сумын Засаг даргын тамгын газрын мэдэлд үйл ажиллагаагаа явуулж байна.

Тус сум нь Талх, Блокны чанар, үйлдвэрлэлээр аймагтаа танигдсан бөгөөд цаашид цагаан идээ, айраг зэрэг нутгийн давуу боломжийг ашигласан сор бүтээгдэхүүнүүдтэй болох зорилт тавин ажиллаж байна.  

.

Газар зүй

Сүхбаатар сум тал хээрийн бүсэд хамаарах 1,3 сая га талбай бүхий нутаг дэвсгэртэй. Нутгийн ихэнх нь тал хөндий ухаа толгод голлодог, хужир мараа элбэг, хялганаерхөгхиагагь зонхилсон бэлчээртэй. Анагаах эрдэм увьдастай ТалбулагДүнгэнэдгийн рашаанХайлст хананХаахлайн цэвэр цэнгэг ус, ЗүүнБаруун баян голГүнбулагЯргайтНаранбулагТугал булаг зэрэг 10 гаруй гол горхи урсана. Талбулаг, Салхит, Төмөртэй, Арын нуурАлтатын нуруу зэрэг нүүрсцайрөнгөт металлын орд баялагтай. Нутгийн сүсэг бишрэлт ДарханханХундар зэрэг 10 гаруй тахилгат уул далайн түвшнээс дээш 1224-1317 метр өргөгдсөн. 

Тус сумын газар нутаг дээр Төмөртэйн цайрын уурхай, Эрвэйн хошууны Төмөрийн хүдэрийн уурхай, Талбулагийн “Талын гал”, Дөхөм Уулын талын нүүрсний ордууд байдаг. Мөн тус суманд цагаан зээр олноор нутагшдагийн зэрэгцээ чоно, тарвага зэрэг үслэг ангийн нөөцтэй.Аргаль, хар сүүлт зэрэг ховор амьтад нутагшилдаг.

Иргэдээ хөгжүүлэн, иргэн бүр ашиг орлоготой байж, амьдарч, ажиллаж байгаа орчиндоо сэтгэл хангалуун байх таатай нөхцөл боломжийг хамтын оюу ухаан, хичээл зүтгэл, хөдөлмөрөөр бүтээж “ Улсын тэргүүний сум ” болсон амжилтаа бататгах зорилго тавьж дараах зорилгуудыг дэвшүүлж ажиллаж байна.

Тус сумаас төрсөн алдартнууд

  1. Хөдөлмөрийн баатар Наваан шарав Осгон
  2. Гавъяат барилгачин УИХурлын гишүүн асан Рэнценгийн Буд
  3. Гавъяат эмч Оросоо
  4. Гавъяат багш Доктор профессор Батмөнх
  5. Эрдэнэ мандал хийдийн хамба лам Доктор профессор Давгийн Даваажав