Нүүр хуудас Өргөдөл гомдол Сүхбаатар аймаг Холбоо барих

Мэдээ мэдээлэл (10/21)

2020 оны мал тооллого

Сүхбаатар сумын 2020 оны
мал тооллогын дүн мэдээ
Жилийн эцсийн мал тооллогын дүнгээр сумын хэмжээнд 381472 толгой мал тоологдлоо. Үүнээс
Адуу - 35598
Үхэр - 24722
Тэмээ - 1083
Хонь - 211517
Ямаа - 108552
Нийт тоологдсон малын тоог өнгөрсөн онтой харьцуулахад 21754 толгой малаар буюу 6 % -р өссөн байна.
Малын өсөлт бууралтыг төрлөөр нь авч үзвэл Хонь 9925 (4.9%) -иар, Ямаа 7168 (7%)-иар, Адуу 3049 (9.3%) - иар, Үхэр 1646 (7.1%)-иар тус тус өсөж, Тэмээ 34 (3.1%)-иар буурсан байна.
Малын тоогоор Баянгол баг 134392 толгой малаар тэргүүлж байгаа бол Хулгар баг 109353, Шинэ булаг баг 63401, Ланз баг 59628, Хайлаастай баг 1498 толгой мал тус тус тоолуулсан байна.
Сумын хэмжээнд мянгат малчин өрх нийт 94 тоологдсоноос шинээр 13 мянгат бүртгэгдсэн бөгөөд Баянгол багаас 5, Хулгар багаас 6, Шинэ булаг багаас 2 тус бүр тоологдлоо.
Энэ онд 896 мал бүхий өрх бүртгэгдсэнээс 736 малчин өрх тоологдож өмнөх онтой харьцуулахад 67- р өслөө. Малчин өрхөд 1279 малчин байгаа нь өмнөх оноос 80 хүнээр нэмэгдсэн байна
ЗДТГазар
2021.01.25