2012 онд Сүхбаатар аймгийн Сүхбаатар сум “Улсын тэргүүний сум” болж байсан. Тэгвэл 2016 онд тус аймгийн Түмэнцогт сум дахин тэргүүний сумаар шалгарлаа. Ингэснээр Сүхбаатар аймаг нь 21 аймаг дотроос хоёр тэргүүний сумтай анхны аймаг боллоо.
Тэргүүний сумыг бүс бүсээр нь шалгаруулдаг бөгөөд энэ жилийн тухайд Түмэнцогт сум нь Хэнтий аймгийн Батноров, Дорнод аймгийн Хөлөнбуйр гэсэн хоёр сумтай өрсөлдөн ийнхүү шалгарчээ.
3 сарын 30-ны өдөр Монгол Улсын Засгийн газрын, Хэрэг эрхлэх газраас ажлын хэсэг гарч Түмэнцогт суманд ажиллана. Үүний дараагаар Засгийн газрын тогтоол гарч албан ёсоор шагналыг нь гардуулах юм.